Японы “Japan Airlines” компани дотоодын 31 нислэгээ зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Японы “Japan Airlines” компани дотоодын 31 нислэгээ зогсооно

Японы иргэний нислэгийн “Japan Airlines” /JAL/ компани нэгдүгээр сард дампуурах өргөдлөө шүүхэд өгсөн бөгөөд 2010 оны сүүл гэхэд дотоодын 31 нислэгээ зогсоох гэж байгаа тухайгаа баасан гаригт мэдэгдсэн байна. Тэд ихэвчлэн Японы жижиг хотуудын нислэгээ зогсоож байгаа юм.
Тус компани одоогоор дотооддоо 150 чиглэлд нислэг үйлддэг бөгөөд эдийн засгийн хэмнэлт хийх компанийн бодлоготой холбоотойгоор түүнийхээ 20 орчим хувийг танах гэж байна.
Мөн олон улсын 29 нислэгийн чиглэлээ зогсоох гэж байна. Зогсоох гэж байгаа олон улсын чиглэлд Narita-Rome, Narita-Sao Paulo, Narita-Milan, Kansai-Bangkok, Kansai-Beijing гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм. 2010 оны сүүл гэхэд “JAL”-ын олон улсын нислэгийн чиглэлүүд одоо байгаа 65-аас 43 болж буурна. Мөн “Boeing” 747 жамбо-жетүүдээ жижиг онгоцуудаар солино. “JAL”-ийн хийж байгаа шинэчлэлийн бодлогыг нь гол зээлдүүлэгч, Японы төрийн өмчийн “Development Bank of Japan” сайшаасан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж