Хамраа ухаж байхад зурагтаар гаргаад

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хамраа ухаж байхад зурагтаар гаргаад

Нууцлан нууцлан байж зарим гишүүддээ ч мэдэгдэлгүй шинээр баталсан УИХ-ын дэгийн тухай хуульд нотой заалт ороод байгаа. Тус заалт нь парламентын үйл ажиллагаа болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг сурвалжлах сэтгүүлчид нь олон жил ажилласан туршлагатай сэтгүүлчид байх, гэсэн шаардлага тавиад байгаа.
Харин  УИХ-д сууж байгаа ноёдоос хэн нь сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хэм хэмжээ тогтоох шалгалт авч сэтгүүлчдэд сурвалжлах эрх олгох нь одоогоор тодорхойгүй байна. Бас мэдэх боломжгүй хаалттай байгаа.

Гэхдээ таамаглаж байгаагаар бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сэтгүүлчдээс шалгалт авч магадгүй байна. Тэрээр байнгын хороо, УИХ-ын чуулганд хэвлэлийнхнийг оруулаад хэрэггүй хамраа ухаж байхад зурагтаар гаргаад байдаг юм гэж. Гэхдээ л УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр зарим нэг гишүүд хэлэлцэж байгаа асуудлаа анхаарах сөхөөгүй хамраа ухаад нөгөөхөө бөөрөнхийлөөд суудаг нь хэвийн л үзэгдэл. Харин энэ асуудалд УИХ-ын дарга ихэд эмзэглэсэн бололтой.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж