
Эр хүн өөрт чинь ухаангүй дурлаж, хойноос чинь гүйвэл түүний цаана үнэндээ юу байгааг олж мэдэх нээлттэй техникийг ашигла. Эхлээд түүнийг хайрцагтай бэлэг гэж төсөөл. Харин түүнтэй харилцах харилцаа чинь дотор нь юу байгааг үзэхийн тулд хайрцгийг нээж байгаатай адил. Үүний дараа л та түүнийг сонирхолтой хүн мөн эсэхийг олж мэднэ.
Болзоонд явж цагийг зугаатай өнгөрөө. Сэтгэл хөдөлгөсөн мөчүүд адреналины хэмжээг ихэсгэж, хайрын бодис гэгддэг допаминыг ялгаруулдаг байна. Баярлах, гуних, айх зэрэг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс дурламтгай байдгийг судалгаа харуулж байна. Харин хамгийн гүн гүнзгий дурласан үед адреналин их ялгардаг байна.
Түүнийг нээ. Та түүнийг цанаар гулгаж, морь унаж, рок дуу дуулж байхыг нь хараагүй бол сайн мэддэг гэж хэлэх хэрэггүй. Та түүнийг авъяаслаг, спортлог, сайхан сэтгэлтэй гэдгийг нь магадгүй мэдэх өнгөрөх гэж байгаа ч юм билүү?
Эхлээд өөрөөсөө эхэл. Болзоонд явахдаа үргэлж секси харагдахаар хувцасла. Түүнд ойртож суугаад чихэнд нь шивнэж, үнс.