Л.Цог: УИХ-ыг тараая, тараая

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Л.Цог: УИХ-ыг тараая, тараая

Сүхбаатарын талбайд цугласан олонд хандан иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл үг хэлж байна. Тус цуглааныг иргэний хөдөлгөөн болон төрийн бус байгууллагын 30 гаруй байгууллагын төлөөлөл дэмжин оролцож буй ажээ. “Миний монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн Л.Болд жагсагчдад хандан “Улс орноо аврах, тусгаар тогтнолоо олох энэхүү цуглаанд ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Өнөөдөр Монгол Улс тусгаар улс байхаа болилоо. УИХ тар, УИХ тар. Зургаан жилийн турш эрхэм зорилгоосоо ухраагүй, Миний монголын газар шороо хөдөлгөөнд нэгдээрэй” гэж уриаллаа.
Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав “Эх орныхоо эзэн болох гэж ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бидний сонгосон төлөөлөл 100 жил идэх ёстой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулах эрхийг Засгийн газарт олгож, улмаар уржигдар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон хэмээн зарлаж, хууль зөрчив.
 Тиймээс бид бүхний тэмцэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох, УИХ-ыг тараахын төлөө тууштай тэмцэх ёстой” хэмээн мэдэгдлээ

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж