УИХ-ын дэгийн тухай хууль нь хүний эрх зөрчсөн

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэгийн тухай хууль нь хүний эрх зөрчсөн

Өнгөрсөн 12 дугаар сарын 30 нд нууцаар баталсан УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтаас улбаалж парламентын сэтгүүлчид ажил хаяад байгаа билээ. Мөн "Парламентын сэтгүүлчдийн холбоо" Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж бүрэн эрхийнхээ хүрээнд тус хуульд хориг тавих хүсэлт гаргасан. Харин энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх зэрэг хүмүүс ажлын хэсэг байгуулан тус асуудлыг хэлэлцэж эхэлсэн мэдээлэл байна.

Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх асан, хүний эрхийн хуульч Ц.Оюунгэрэлийн үзэж байгаагаар парламентын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийг таван жил ажилласан байх ёстой гэж үзэж байгаа нь хувь хүнийг ялгаварлан гадуурхсан, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн зүйл заалт гэж үзэж байгаа гэнэ.

Мөн УИХ дахь байнгын хороог олон хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө хаалттай хуралдуулдаг байлаа гээд гишүүд асуудалд хувийн сонирхлын үүднээс ханддаг нь багсаж хууль хийдэхгүй байна гэдэг асуудал байхгүй. Харин эсрэгээрээ олон нийтээс далд аливаад хувийн сонирхол шингээж далд хуйвалдаан явуулах нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэх гишүүд олон байна.

Маргааш 16 цаг гэхэд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэгийн тухай нууцаар батлагдсан шинэ хуульд хориг тавих эсэх нь шийдэгдэх юм.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж