Цэргийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Цэргийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг энэ сарын 4-10-ны хооронд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны бүх эрчүүд уг бүртгэлд хамрагдах бөгөөд өөрийн харьяа аймаг дүүргийн цэргийн штабт судалгаагаа өгөх хэрэгтэй гэнэ. Уг шинэчилсэн бүртгэлийн мэдээ, судалгаанаас үндэслэн аймгийн дайчилгааны даалгавар болон зэвсэгт хүчинд шаардлагатай тооцоог гаргадаг учир бүртгэлд хамрагдах иргэд маань судалгаа маягтаа үнэн зөв бөглөх хэрэгтэй юм байна.Цас зудын хүндрэлээс шалтгаалан өөр аймаг суманд оторлож байгаа малчид мөн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа иргэдэд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулах талаар урьдчилан мэдэгдэж  тэднийг хамруулахаар ажээ.

Хүн амын тооллогонд хамрагдсан байдлыг нь харьцуулан цэргийн үүрэгтний бүртгэлд бүрэн хамруулах талаар Аймгийн Засаг даргын захирамжаар сумдын засаг дарга нарт үүрэг даалгавар болгоод байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж