Эхийн болон нярайн эндэгдэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Эхийн болон нярайн эндэгдэл буурчээ

Өнгөрөгч Сүхбаатар аймаг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй эмч, эмнэлгийн байгуулага маань ч чамлахааргүй амжилттайгаар өнгөрсөн оноо үдлээ. 2010 оны жилийн эцсийн байдлаар Аймгийн нэгдсэн эмнэлэгт нас баралтын 31 тохиолдол бүртгэгдсэнээс эмнэлгийн нас баралт 0,4 % -ийг эзлэж байна. Мөн 2010 онд нийт 1005 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 48 тохиолдлоор буурсан ажээ. Аймгийн хэмжээнд огт эхийн эндэлгүй болж, нярайн эндэгдэл өмнөх оныхоос 2,5 хувиар буурсан байна. Осол гэмтлийн 659 тохиолдол бүртгэгдсэн нь нийт өвчлөлийн 6,7 хувийг эзлэж байгаа аж. Мөн халдварт гепатит өнгөрсөн оныхоос 157 тохиолдлоор буурсан, H1N1-ийн халдварт томуугаар өвчилсөн тохиолдол гараагүй байна. Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл зонхилон тохиолдох бэлгийн замаар тохиолдох халдварт өвчин 38,7 хувь, амьсгалын замаар халдварладаг өвчнүүдээс сүрьеэ өвчин 18,9 хувь, бусад халдварт өвчин 42,4 хувийг эзлэж байгаа аж. Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хүн амын хөдөлгөөн хоригдсон нь түргэн тусламжийн дуудлага нэмэгдэхэд хүргэсэн байна. Өнгөрсөн оныхоос даруй 1000 гаруй дуудлагаар нэмэгдсэн дүн гарчээ. Мөн өнгөрсөн хугацаанд Аймгийн нэгдсэн эмнэлэгээс гурван удаа хөдөө орон нутагт явуулын амбулаториор үйлчилсэн аж.  Өнгөрсөн 2010 онд Аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн зонхилох хувийг Амьсгалын болон хоол шингээх эрхтэний өвчин, шээс бэлгэсийн тогтолцооны өвчин мөн нүд болон арьсны халдварт өвчнүүд эзлэж байжээ. 

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж