
Тооллого зохион байгуулж явуулах шуудангийн арга гэдэг нь шуудангаар тооллогын асуулгыг нийт хүн амд тарааж, тогтоосон хугацаанд шуудангаар эргүүлэн асуулгаа татаж авах арга ажээ.
Иргэд асуулгын хуудсаа интернэтээр болон цаасан хэлбэрээр нөхөж явуулж болох ба иргэдэд ямар нэгэн асуудал тулгарсан тохиолдолд интернэт болон утсаар тусламж авах боломжтой. Энэхүү тусламж олон улсын хэлтэй байх гэнэ.
Нийтийн байгууллагууд болох сургууль, шорон, эмнэлэг, халамжийн газрууд, оюутны байруудад суугаа иргэд болон хааны гэр бүлийнхэн, элчин сайдын яамдын, тэнэмэл иргэдийг тусгай үйл ажиллагааны дагуу тоолох юм байна.
Б.СҮРЭН