2500 албан хаагч байртай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

2500 албан хаагч байртай болжээ

Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зорилгоор Засгийн “4000 орон сууц” төслийг хэрэгжүүлсэн.  Энэхүү төслийн хүрээнд төрийн 2500 гаруй албан хаагч байртай боллоо.  Үлдсэн 1500 айлын орон сууцыг ирэх хавар гэхэд шийдвэрлэж дуусах аж. Уг төслийг хэрэгжүүлэхэд зориулж өнгөрсөн онд УИХ-аас Засгийн газарт 80 тэрбум төгрөгийн бондын санхүүжилт шийдвэрлэж өгсөн . Ингэснээр орон сууцны борлуулалт нэмэгдэж 160 компанийн 70 хувь нь арилжааны банкны хугацаа хэтэрсэн зээлээс чөлөөлөгджээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж