
Энэ талаар нийслэлийн 40 дүгээр сургуулийн захирал н.Өлзийбаяр хэлэхдээ:
-Өглөө 10 цагийн үед эхэлж бүрхсэн утаа униар одоо жаахан гайгүй болсон ч үнэр нь арилаагүй байна. Гадуур ханиад томуу, амьсгалын замын өвчлөл их байгаа үед ийн бохир хогийн утаагаар сургуулийг бүрхсэн нь үнэхээр харамсалтай. Хойшид ийм байдлыг давтахгүйн тулд бид дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст хандан албан бичиг илгээгээд байна. Дахин ийм байдал гаргуулахгүйн тулд эзэнгүйдсэн траншейг эзэнтэй болгох хэрэгтэй байна. Эс тэгвээс орон гэргүй хүмүүс дахиад гал өрдөж, өнөөдрийнхөөс ч доор байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Өнөө хэр муухай үнэр арилаагүй тул бид үдээс хойш хичээлээ тараачихаад сууж байна гэлээ.
40 дүгээр сургуулийн зэргэлдээ байрлах 86,161 дүгээр цэцэрлэг ч хүүхдүүдээ тараажээ. Хэрэвзээ утаа ихсэж хүүхдүүд угаартсан байсан бол хариуцлагыг хэн хүлээх байсан бэ гэдэг асуултыг эцэг эхчүүд тавьж байна. Тарншейд ассан галыг Аврах гал унтраах 10 дугаар ангийнхан очиж унтраан, галыг аюулгүй болгосон байна.