Жагсаал суултад шилжлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Жагсаал суултад шилжлээ

Хөдөө орон нутгаас ирсэн иргэд болон нийслэлээс оролцож буй жагсаалд оролцогчид суултад шилжихээр боллоо. Тэд УИХ-ыг огцруулах шаардлагаа өнөөдөр хүргүүлэх юм. Шаардлагаа хүлээлгэн өгсөн цагаас эхлээд 72 цагийн турш Сүхбаатарын талбайд суулт хийх гэнэ. Хэрэв тэдний хүсэлтийг биелүүлж 72 цагаас өмнө УИХ сайн дураараа огцрох шийдвэр гаргавал тэд суултаа зогсоох юм байна. Хэрэв жагсагчдын шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатыг сонгох гэнэ. Тиймээс тун удахгүй тэд суултаа хийж эхлэхээр боллоо. Яг одоо суултад оролцох хүмүүсийн нэрсийг бүртгэн авч байна. Жагсагчдын зарим нь Төрийн ордоны зүүн хаалганд ирээд байна. Бид удахгүй хэдэн хүн УИХ-ыг тарахыг шаардан суулт хийгээд байгааг мэдээлэх болно. 
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж