Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Тэрэлжийн тансаг party

Монголын хамгийн тансаг, өндөр зэрэглэлийн зочид буудалд тооцогддог “Тэрэлж”-д шинэ жилийн анхны өдөр буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-ний орой магадгүй Монголдоо анхны байж мэдэх “bikini party” болжээ. Монголын том бизнесмэнүүдийн нэг “Гацуурт”-ын Б.Чинбатын охины  удирддаг энэ буудалд энэ удаа олны танил хүмүүс, одод, топ моделиуд, залуу бизнесмэнүүд цуглаж, гайхалтай party хийн шинэ жилийн эхний оройг зугаатай өнгөрөөсөн гэнэ. Зочид буудлын усанд санд болсон үдэшлэгийн хамгийн гоё “чимэглэл” нь мэдээж купальниктай топ моделиуд байснаас гадна бас нэгэн өвөрмөц зочин байсан нь усны шоортоор гоёсон их аварга Асашёорюү Д.Дагвадорж байжээ. Ирсэн зочдын дунд “Камертон”-ы дөрвөл, мөн “Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр ч байжээ. 

Гаднаас ирсэн хүндэт зочин гийчид, жуулчдаа урьж нүүрээ тахалдаг байгалийн үзэсгэлэнт Тэрэлжийн бас нэг нүд баясгах газар нь Тэрэлж зочид буудал болоод байгаа. Тав тух, үйлчилгээ зэргээрээ толгой цохиж байгаа тус буудалд Монголын олны танил эрхмүүд, одод тухлах дуртай болжээ. Ялангуяа энэ шинэ жилийн хувьд хотын утаанаас хол, байгалийн үзэсгэлэнт газар, тансаг буудалд баяраа тэмдэглэх багц үйлчилгээ санал болгосноос Монголын өнгөтэй, мөнгөтэй олон хүн “Тэрэлж” рүү хошуурчээ. Поп хатагтай Б.Сарантуяа, “Никитон”-ы Б.Батчулуун, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, шинээр тодорсон Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нарын эрхмүүд гэр бүл, бяцхан үрстэйгээ “Тэрэлж” зочид буудлын зохион байгуулсан  зул сарын баярт оролцсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж