Б.Хурцын талаар хэвлэлүүд юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Б.Хурцын талаар хэвлэлүүд юу хэлэв

Олон улсын хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүд Мон­гол улсын Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын хэсгийн дарга Б.Хурцтай холбоотой хэргийн талаар ийн мэдээлж байна.

ИХ БРИТАНИ, BBC News

Лалын шашинтнуудын заналхийллийн эсрэг тагнуу­лын байгууллагуудын хам­тын ажиллагааны тухай уул­залтад Их Британий Үндэс­ний аюулгүйн албаны зөвлөх Сер Петер Риккетс, Стратеги, терроризмын эсрэг албаны тэргүүн Уйлльям Хай нарын хүмүүс оролцох тухай мэдээллийг тус улсын эрх баригчид Монголын талын холбогдох албаны хүмүүст хүргүүлж, төлөөлөгчөө ил­гээхийг хүсчээ. Ингээд Мон­голын Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын хэсгийн дарга Батын Хурц өнгөрсөн оны есдүгээр сард Их Британийг зорьсон аж. Гэвч түүнийг уулзалт бус ба­ривчилгаа хүлээж байсан.

ИХ БРИТАНИ, “The    Daily Telegraph”

Б.Хурц Монголын дэд бүтцийн сайд Санжаа­сүрэн­гийн Зоригийн амь насанд халдсан хэргийн сэжигтэн Дамирангийн Энхбатыг до­лоон жилийн өмнө Фран­цаас баривчилсныхаа төлөө ийн гадаадын шоронд хо­ригдох болов.  Тэрбээр 2003 онд сэжигтнийг хэнд ч мэ­дэгдэлгүй Франц, Бельги, Герман улсын газар нутгаар дамжуулан гаргасан нь Ев­ропын баривчилгааны гэрээг зөрчсөн хэмээн Франц, Гер­маны талаас гомдол гаргасан байна.

АНУ, NEW YORK TIMES

Их Британийн Засгийн газар Б.Хурцыг баривчилсан нь ямар нэгэн улс төрийн санаа агуулаагүй алхам хэ­мээн мэдэгдсэн. Гэвч Ерөн­хий сайд С.Батболд тус улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалсан нь анг­личуудын дээрх үгэнд эр­гэлзэхэд хүргэлээ. Учир нь Их Британий гадаад хэргийн яамнаас “Монгол улсын Зас­гийн газарт хийх ёстой олон ажил байгаа учраас Ерөнхий сайд С.Батболд айлчлалаа хойшлуулсан” гэж мэдэгджээ. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд айлчлалаа цуцалсан нь Б.Хурцын маргаан хүн­дэр­сэнтэй шууд холбоотой аж.

“JD Spicer&Co” хуулийн пүүс. Хуульч Дункан Мак Дональд (Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа)

Манай үйлчлүүлэгч Ев­ропын баривчилгааны гэрээ гэж байдгийг мэддэггүй бай­сан. Их Британи Герман улсын 2006 онд гаргасан Б.Хурцыг Европын хол­боо­ны орнуудад нэвтэрсэн то­хиолдолд шууд баривчлах хүсэлтийг биелүүлсэн. Энэ нь өөрт хамаагүй хэрэгт хуруугаа дүрснээр хоёр нүүр гаргасан явдал.

Т.ОТГОНБАТБАЯР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж