
Motorola компани 4G сүлжээнд ажиллах анхны гар утсаа танилцууллаа. Android 2.2 үйлдлийн системтэй Motorola Atrix 4G смартфон нь хос цөмт Tegra 2 процессортой анхны бүтээл болж байгаа юм. Atrix 4G нь 4.0 инчийн HD дэлгэцтэй, 1GB RAM-тай бөгөөд өөр дээрээ 16GB багтаамжтай ажээ. Түүнчлэн 5.0 мегапиксель камертай, 1930 mAh хүчин чадалтай баттерейтай, 136 грам жинтэй юм байна. Харин үнийн тухайд одоохондоо тодорхойгүй байна.
С.Цэлмэг