
-“Манай сургуулиас хүүхэд алга болж, нас барсан тохиолдол гараагүй. Хэвлэлийнхэнд хүрээд байгаа энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Гэхдээ манай сургуулийн тавдугаар ангийн нэг сурагч аав, ээждээ “Намайг хар машинтай хүмүүс дуудаад, чихэр өгсөн” гэж хэлсэн талаар эцэг, эх нь манайд уламжилж, өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу бид хүүхдүүдэд анхааруулах үүднээс сэрэмжлүүлэг өгсөн. Энэ нь зарим хүүхдүүд болон эцэг, эхчүүдийг түгшиж, цаашлаад ийм мэдээлэл цацагдахад хүргэсэн байж болох юм” гэлээ.
Харин нийслэлийн Цагдаагийн газар болон нийслэлийн Боловсролын газар, Боловсролын яамныхантай холбогдоход хүүхэд алга болсон талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэсэн хариулт өгч байна. Юутай ч манай сурвалжлах хэсэг тус сургуулийг зорьсон байгаа тул үнэн, худал нь мэдэгдэхгүй байгаа хэргийн талаар бодитой мэдээлэл, албаны хүний байр суурийг хүргэх болно.