Таныг юу унтуулахгүй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Таныг юу унтуулахгүй байна вэ?

Хэрэв та нойргүй болоод сар гаруй болж байгаа бол юунаас болж буйг нь даруй олох хэрэгтэй. Магадгүй доорх зүйлсийн аль нэг нь таны нойргүйдлийн шалтшаан байж мэдэх юм.
Өвчин
Нуруу өвдөх, толгойн өвчин, үе мөч янгинах нь нойргүйдлийн гол шалтгаан байдаг.
Стресс болон сэтгэхүйн ядаргаа
Сэтгэл гутрал, санаа зовинол нь нойргүйдэлд хүргэдэг. Нойр болон сэтгэл санаатай холбоотой мэдээллийг дамжуулдаг мэдрэлийн эсүүд адилхан байдаг. Стресстэй орчин, таагүй үйл явдлууд, мөнгөнөөс үүдсэн санаа зовинол зэрэг нь удаан хугацаанд нойргүй байх шалтгаан болдог.
Хурхирах
Хурхирах нь нойр муу байгаагын шинж бөгөөд зарим тохиолдолд зүрхний гажиг болон цусны даралт ихсэх, шигдээсийн шинж тэмдэг гэж үздэг.
Цагийн зөрүү гаргах
Өөр цагийн бүсэд очих үед биологийн цаг чинь эсрэгээр явж эхэлдэг. Уураг тархи чинь харанхуй болоход унтахыг гэрэлтэй үед сэрэхийг сануулна. Цагийн өөр бүсэд шилжихэд таны бие махбодод дор хаяж гурван хоног хэрэгтэй.
Ээлжийн ажил
Эмч, сувилагч болон ээлжийн ажилтай бусад хүмүүсийн ажлын цагийн хуваарь тэдний биологийн цагтай зөрчилдөж байдаг. Ээлжийн ажилтай хүмүүст сайн нойртой байхад тустай гормон болох серотонины хэмжээ бага байдаг.  
Гормоны өөрчлөлт
Цэвэршилт, сарын тэмдэг, болон жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн нойргүйдлийн гол шалтгаан болдог. Түүнээс гадна бүгчим орчин, давсаг сул байх, болон хөхний хөндүүр өвчин нь нойргүйдэлд хүргэдэг байна.  Цэвэршиж яваа эмэгтэйчүүдийн 40 хувь нь нойргүйдэлд өртдөг байна.
Өвчин
Нойргүйдэл нь ихэнхдээ өвчин эмгэгтэй холбоотой байдаг. Уушигны эмгэг, астма, аахилах, амьсгаа давчдах зэрэг нь ялангуяа өглөө эрт сэрчихээд нойр хүрэхгүй байх шалтгаан юм. Түүнээс гадна Паркинсоны өвчин болон мэдрэлийн бусад эмгэгүүд нойргүйдэл тогтворжиход нөлөөлдөг.
Эм
Эм бэлдмэлийг ялангуяа унтахын өмнө их тунгаар уухад нойр мууддаг. Хэрэв таны ууж буй эм чинь нойргүйдэлд хүргэж байгаа бол мэргэжлийн зөвлөгөө аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж