Пенжабын захирагч алагдав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Пенжабын захирагч алагдав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Пакистаны томоохонд тооцогдох Пенжаб мужийн захирагч Салман Тасирийг их зөнчийн нэрийг доромжилсон гэх хэргээр алах ял авсан христийн шүтлэгтэй эмэгтэйг өрөвдсөн гээд түүний бие хамгаалагч нарын нэг нь өнгөрсөн мягмар гаригт хөнөөжээ.

    Энэ тухай Пакистаны Дотоод хэргийн сайд Рехман Малик сэтгүүлч нарт мэдээлжээ.

    Хасан Кадри гэх тэр алуурчин бие хамгаалагчийг хэрэг гарсны дараа бусад нь барин цагдаагийнханд тушаажээ. Тасир ерөнхийлөгчид хандан их зөнч Мухаммедийн нэрийг бузарласан гээд шүүхээр алах ял заагдсан христийн шашинтай Асия Биби гэх эмэгтэйг өршөөх хэрэгтэй хэмээн ерөнхийлөгчид уриалсан учраас захирагчийг хөнөөсөн гэж алуурчин мэлүүлсэн байлаа.

    Салман Тасирийг хөнөөсөнтэй холбогдуулан Пакистанд гурав хоногийн гашуудал зарлажээ.

    Өмнө нь хэвлэлээр мэдээлэхдээ, Салман Тасирийг Пакистаны нийслэл Исламабад хотод мягмар гаригт хөнөөсөн ба хамгаалагч нараас нь хоёр хүн түүнийг буудсан гэсэн байлаа. Бусад хамгаалагч нар нь тэдний нэгийг устгаад нөгөөг нь барьсан хэмээн зарим хэвлэл мэдээлсэн байв. Өөр нэг хувилбараар алуурчин ганцаараа байсан ба түүнийг барьжээ.

    Гадаадынхан ба чинээлэг пакистанчууд ихээр очдог Кохсар-Маркет гэх худалдааны районд Салман Тасир ирээд алагдсан байв. Хэрэг гарсны дараа буудалцаан болж тэнэсэн суманд таван хүн шархадсан гэж зарим хэвлэл мэдээлсэн ч тэр нь албан ёсны баталгаа авсангүй.

    Мужийн захирагч агсан шашины хэт даврагч нарын эсрэг үзэлтэй хүн байсан ба энэ талаар ярьж хэлсэн түүний үг Пакистаны исламистуудын уурыг хүргэж байсан хэмээн хэвлэлүүд бичжээ. Пенжаб мужийн захирагч агсан Салман Тазир (Salman Taseer) эрх баригч Ардын намын гишүүн ба өмнө нь  Первез Мушаррафын Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд байжээ. Экс  ерөнхий сайд агсан Беназир Бхуттог 2007 онд алан хядагчид хөнөөснөөс хойших хамгийн дуулиантай улс төрийн аллага энэ болж байна.

    Ш.Самбуу
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж