
Хүүхэд төрсөн ба хэрхэн жирэмсэлсэн зэрэг талаар мэдээлээгүй. «Бидний амьдралын энэ мөчид бид жинхэнээсээ баяр хөөртэй байна» гэж хосууд бичсэн байв. Шинэ төрсөн хүүхдийн жин нь 3,6 кг бөгөөд хүүхдийн эцэг эх нь тээгч эхийг олон нийтийн сонирхлоос хамгаалахын тулд тэр эмэгтэйг нууцлана гэжээ. Мөн тэр тээгч эхтэй байгуулсан гэрээ хэлцлээ ч нууц байлгах гэнэ.
Өнгөрсөн жилд хамт 12 жил амьдарч байгаа 62 настай Элтон Жон, 48 настай Дэвид Фэрниш хоёр Украинаас хүүхэд үрчлэн авахаар оролдоод бүтээгүй юм. Украинчууд тэднийг хэтэрхий хөгшин эцэг, эх болно гэж үзээд хүүхэд үрчлүүлээгүй гэдэг.
Ш.Самбуу