Наран дээр сүүдэр уналаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Наран дээр сүүдэр уналаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нэгдүгээр сарын 4-нд Европ, Ойрхи Дорнод, Дундад Ази ба Хойд Африкийн хүмүүс 2011 онд болох дөрвөн нар хиртэлтийн анхныхыг ажиглах боломжийг үзэв.

    Сар нарны 86 хувийг хаасан байв. Нар хиртэлт үзэгдэх нутгийнхаа баруун  хэсэгт үүрээр эхэлсэн ба Орос ба Хятадын баруун хойд нутгаар нар жаргалтаар ажиглагдсан байв. Энэ анхны хиртэлтийг Шведийн  зүүн хойд хэсэгт хамгийн сайн ажиглаж болох байлаа. Мөн энэ нар хиртэлт Европын хувьд сүүлийн хэдэн жилд анхных  сайтар харж болох үзэгдэл байсан ба  энэ жилийн дөрвөн нар хиртэлтээс хамгийн сонирхолтой нь ажээ.

    Нарны бүрэн биш хиртэлт нь дэлхийгээс  ажиглагдах цэгт нар сар хоёр дараалан байрласнаар гарч ирдэг. Сансрын жижиг биетийн сүүдэр том биетийг хаан дэлхийн хажуугаар өнгөрөх  үзэгдэл юм.

    Энэ жилд  зургаан хиртэлт дэлхийд ажиг­лагдах бөгөөд тэдний дөрөв нь нарны бүрэн биш хиртэлт, хоёр нь сарны бүрэн хиртэлт  юм. Дараагийн хоёр дахь нар хиртэлт зургадугаар сарын 1-нд, сарны анхны хиртэлт нь зургадугаар сарын 15-нд болно. Долдугаар сарын 1 ба арваннэгдүгээр сарын 25-нд сар дахиад Нарыг хэсэгчлэн хаасан байх юм. Энэ үзэгдэл зөвхөн Антарктикт л үзэгдээд өнгөрөх ажээ. Энэ жилийн сүүлчийн хиртэлт нь сарных бөгөөд тэр нь арванхоёрдугаар сарын 10-нд болно.

    Ш.Самбуу

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж