
Германы McFit. фитнес-сүлжээний шинэ рекламд боксчид Виталий ба Владимир Кличко зургаа авахуулжээ. Шоглоом гэмээр тэр роликт ах дүү хоёр нэлээд сайн таргалчихаад сандал дээр суун хажуугаараа өнгөрсөн цайвар үст эмэгтэйчүүдийг уйтгартай харцаар үдэн өндөр илчлэгтэй асар том хоол идэн суух аж.
Кличко 2008 оны нэгдүгээр сараас McFit сүлжээний рекламд зургаа авахуулж иржээ. Тэд өнөөгийн энэ рекламаа хүртэл дасгал сургуулилалтаа хийн үзэгчдийг дасгалын зарчимд сургаж байлаа. Өмнө нь ах дүү хоёр йогурт, шар айраг, шампунь ба нусны алчуурын релам хийн мөнгөө зузаалж байжээ.
Ш.Самбуу