Смоленскийн дэргэд гарсан онгоцны ослын буруутанг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Смоленскийн дэргэд гарсан онгоцны ослын буруутанг нэрлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн жилд Смоленскийн ойролцоо онгоц сүйрч Польшийн ерөнхийлөгч ба улс төрийн элитүүд нь амь үрэгдсэн хэргийн буруутнуудыг Польшийн ерөнхий сайд Дональд Туск TVN 24 телевизид ярилцлага өгөхдөө нэрлэв. Ослын гол шалтгаан нь онгоцны багийнхны буулт хийхээр гаргасан шийдвэр гэж тэр хэлэхдээ бүх бурууг  багийнханд  тулгаж болохгүй гэлээ. “Болсон хэргийн хариуцлагаас ерөнхийлөгчийн онгоцонд буулт хийхийг хориглож болох байсан Смоленскийн нисэх буудлын диспетчерүүд хүлээлцэх ёстой. Энэ бол бид Ослын мөрдөн байцаалтын илтгэлийг зөвшөөрөхгүй байгаа нэг шалтгаан” гэж Туск мэдэгджээ

    Ш.Самбуу
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж