
МАХН-ын дарга С.Баяр намын XI бага хуралд тавих улс төрийн илтгэлийн
төслөө танилцуулах юм байна. Бага хурал энэ долоо хоногийн пүрэв гариг
буюу дөрөвдүгээр сарын 8-нд Төрийн ордны их танхимд болно. Мөн бага
хурлын бэлтгэл ажлын явц байдал, Хамтарсан Засгийн газрын үйл
ажиллагаанд бага хурлаас өгөх дүгнэлт зэргийг удирдах зөвлөл дээр ярих
юм байна.
Удирдах зөвлөлийн хурлыг Төрийн ордны Соёмбо танхимд хийх аж.
Д.ОЮУН