Ам.долларын арилжаа хийгдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ам.долларын арилжаа хийгдсэнгүй

Нэгэнтээ 1600 хүрч байсан ам.долларын ханшийг тогтвортой барих цоо шинэ, дэлхийн хаана ч байгаагүй ажлыг Төв банк санаачилсан нь валютын дуудлага худалдаа юм. энэхүү дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж зах зээл дээрх валютын үнийн огцом өөрчлөлтийг барих зорилготой. Үнэхээр энэ аргыг хэрэгжүүлснээр Төв банк валютын үнийг тогтвортой байлгаж чадах болсон. Харин оны эхний долоо хоногийн валютын дуудлага худалдаагаар нэг ам.долларын арилжаа хийгдсэнгүй. Өнгөрсөн мягмар гаригт болсон ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдах, худалдан авах саналыг Монголбанкинд ирүүлсэн. Валютын дотоодын захын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй юм. харин өнөөдрийн дуудлага худалдаагаар мөн л арилжаа хийгдээгүй байна. Мөн л валютын захын эрэлт, нийлүүлэлт тэнцюэртэй байгаа учир Монголбанк арилжаанд оролцоогүй байна. Энэ удаагийн дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах саналыг Монголбанкинд ирүүлсэн байжээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж