Татварынхан “Голомт”-той хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Татварынхан “Голомт”-той хамтран ажиллана

Татварын албаны ажилтан, албан хаагчдад орон сууц, автомашин, ахуйн хэрэглээ, сургалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох тухай хамтран ажиллах гэрээнд “Голомт” банк болон Татварын албаны удирдлагууд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээг байгуулсан нь Үндэсний татварын албаны 1800 гаруй ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон түлхэц болж, татварын алба байгуулагдсаны 20 жилийн ойдоо барьсан бүтээлч ажлын анхных байлаа гэж Үндэсний татварын албанаас мэдээллээ.   Татварын Ерөнхий Газар болон Голомт банк нь урт хугацааны турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд жил бүрийн “Татвар төлөгчдийн өдөр”-өөр Шилдэг татвар төлөгчдийн шатрын “нөхөрсөг тэмцээн”-ийг уламжлал болгон зохион явуулж заншжээ. Түүнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард Улсын төсвийг бүрдүүлэх татвар хураалтын “Тэг” үлдэгдэлтэй дансны гэрээнд гарын үсэг зурснаар улсын төсвийг бүрдүүлэх хөдөө орон нутаг болон дүүргийн татварын орлого “Голомт” банкаар дамжин тухайн өдөртөө Төрийн санд төвлөрөх боломжтой болжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж