Цөлжилттэй тэмцэхэд 300 жил шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Цөлжилттэй тэмцэхэд 300 жил шаардлагатай

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятад улсад эрчимтэй явагдаж буй цөлжилтийн явцыг удаашруулахад 300 жил шаардлагатай гэнэ. Харин цөлжилттэй тэмцэхэд зориулан төсөвлөсөн хөрөнгө мөнгө огт хангалтгүй байгааг Хятадын цөлжилттэй тэмцэх ажлын хэсгийн ахлагч Лиү Тоу мэдэгдэв. Хятад улсын газар нутгийн ¼ гаруй хувь нь аль хэдийн цөлжжээ. Цөлжилтийн гол шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэлт болон газар тариалангийн тохиромжгүй техник зэрэг байна.

    Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй цөлжилтөөс үүдэж дэлхийн эдийн засагт нөлөөлөгч томоохон хүчин зүйл үр тарианы ургац болон усан хангамж зэрэг эрсдэлд орж болзошгүй байгаад Хятадын удирдлагууд санаа зовж байна.

    Одоогийн байдлаар Хятад улсад 1,73 сая км2 газар нутаг цөлжилтөнд нэрвэгдээд байгаа бөгөөд дахин 530,000 км2 газарт цөлжих аюул нүүрлээд байгаа ажээ. Цөлжилт нь Хятадын баруун хэсгийн Говь цөлийн нутгаар зонхилон явагдаж байна. Тиймээс өнөөдрийн байдлаар цөлжсөн нутгуудыг тооцоолж үзсэний үндсэн дээр эдгээр газар нутгийг сэргээхэд 300 жил шаардлагатай хэмээн тогтоосон байна.  

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж