“Нарны гэрэл тусгах” хууль гаргана

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Нарны гэрэл тусгах” хууль гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч удахгүй “Нарны гэрэл тусгах” хууль гаргах бололтой. Ард иргэдээс сонгогдож байгуулагддаг бүх шатны байгууллагын үйл ажиллагаа сонгогчдод нарны гэрэл туссан мэт ил тод байх ёстой талаар хуульд тусгаж өгөх аж. УИХ, бүх шатны ИТХ-ын үйл ажиллагаа хэнд ч ил тод байх ёстойг уг хууль гарснаар баталгаажуулж өгөх юм байна. Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлахаар ажиллаж буй энэ өдрүүдэд харин УИХ Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж байнгын хороодын хуралдаанаа хаалттай болгоод байгаа юм.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж