Жексоны эмч тун хэтрүүлснээ нуужээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Жексоны эмч тун хэтрүүлснээ нуужээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Попын хаан Майкл Жэксоныг амьсгал хураахын өмнөхөн түүнийг эмчилж байсан Конрад эмч хүчтэй өвчин намдаах эм өгснөө нуун дарагдуулахыг оролджээ. Анхан шатны шүүх хурлын үеэр прокурорын мэдэгдэлд “Жэксоныг амьсгал хураасны дараа Конрад эмч түргэн тусламж дуудсан. Нойргүйдэлд орсон байсан дуучныг эмчилж байсан Конрад эмч хариуцлага алдаж, эмчилгээндээ хайхрамжгүй хандсаны улмаас 2009 оны зургадугаар сард Майкл Жэксон 50 насандаа өөд болоход хүрсэн” хэмээн хэлжээ.

    Харин Конрад Мюррэй эмч өөрийгөө дуучны үхэлд буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Анхан шатны шүүх хурлаар прокурорт хангалттай нотлох баримт байгаа тохиолдолд түүнийг буруутай гэж үзэх магадлалтай ч шүүх хурлын хариу хараахан гараагүй байна. Хэрэв буруутай гэж үзвэл түүнд дөрөв хүртэлх жил шоронд хорих ял оноох юм.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж