Дорнодын довтолгоог эхлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Дорнодын довтолгоог эхлүүлж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өөрчлөлтийн нарыг Дорнодоос мандуулах дорнодын довтолгоог эхлүүлж байна.
    Өнгөрсөн сарын 25-26-ны өдрүүдэд  Дорнод аймгийн 14 сумаас ирсэн нийт 130 төлөөлөгчид хөгжлийг билэгдсэн цагаан цамцаар гоёж “Эх орон дуудаж байна” гэсэн дуудлагаар “Хамтдаа ирээдүйг бүтээнэ, Бид чадна, Хамтдаа урагшаа бас Бид Дорнодын ирээдүйг бүтээнэ гэсэн уриагаар Чойбалсан хотод нэгэн шинэ манлайллын хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлэг нь аливаа нэгэн барааны сурталчилгаа эсвэл ямар нэгэн үзэл бодол, намын шоу байсангүй. Харин жинхэнэ ажилгүйдэл, эдийн засгийн хоцрогдол мөн халдварт өвчин зэрэг бусад аймгуудаас толгой цохиж буй сэдвүүдийн өөрчлөлт, шинэчлэл нэхсэн хөгжилд  нутгийн залуус яах ёстой вэ гэсэн ажил хэрэгч чуулга уулзалт байлаа. Бид хийхгүй бол бас  тэргүүлэхгүй бол энэ асуудлууд бидний ирээдүйн мэдээ байх болно гэж зарим залуус ярьж бид  бодит хөгжлийн бүтээн байгуулагч байх үүрэгтэй гэсэн  хамтын шийдлийг дэмжив. Өнөөдөр Дорнодын нийт иргэдийн 70 орчим хувь нь 35-с доош насныхан бөгөөд энэ насны залуус нь нийт ажилгүй иргэдийн 66,7 хувийг эзэлдэг ажээ. Хэдийгээр Улаанбаатар хоттой өндөр хурдны кабелиар холбогдсон ч дундаж айлд очиж буй хурд нь 125 килобайтаас хэтэрдэггүй тул орчин үеийн мэдээлэл авахад хүрэлцдэггүй хэмээн залуус шүүмжилтэй хандаж байлаа. Залуус шүүмжлэгч байхаасаа илүү нийгмийн сэдвийг өөрсдийн сэдэв болгож идэвхитэй манлайлал хийх нь хамгийн зөв шийдэл юм гэж Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Дорнодын салбартайгаа хамтран Монголын Алт “МАК” ХХ К-ийн дэргэдэх МАК Сангийн ивээн тэтгэлэгээр зохион байгуулсан Шинэ үе Шинэ хандлага манлайллын сургалтаас уриалга гаргалаа. Өнөөдөртөө уриалга ч маргааш энэ бол жинэхэн ажил болно, залуус бидэнд эрч хүч байхад Дорнодод боломж нь байна гэж уг чуулган сургалтыг зохион байгуулсан  МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗ Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, МАК Сангийн тэргүүн Н.Номтойбаяр ярьж байлаа. Тэрээр цааш хэлэхдээ Дорнодын боломж бол зүгээр нэг хоосон яриа биш ээ. Өнөөдөр энд байгаа нүүрсний ордуудыг баяжуулаад нүүрсээ угаагаад үндэсний түлш гаргах боломж маш өндөр, ураны үйлдвэрлэл бараг ажлаа эхэллээ, дорнодын энэ өргөн уудам тал бол тариа буудайн маш том үржил шимтэй газар мөн бөгөөд малын ашиг шимийг ашигласан дэлхийн үйлдвэрүүдийг бий болгоход зах зээл илүү ойр зэрэг олон давуу талаар боломжийг нотолж болно. Тэгээд ч эдгээр бүтээн байгуулалтын сэдвүүдээр хөрөнгө оруулалт хийх санал санаачлага маш ихээр гарч байгаа. Харин бид ийм бүтээн байгуулалтад бэлэн үү. Байгаль орчноо хамгаалах мэдлэг боловсрол хангалттай билүү. Энэ бүтээн байгуулалтад шаардлагатай нарийн мэргэжил боловсролтой эсэх. Бид энэ л сэдэвд Дорнодын чуулга уулзалт хэлэцүүлгээ чиглүүлж энэ амьдралаа өөрчлөх залуусын манлайлал бүр тодорхой  хэлэх юм бол Залуусын Довтолгоог эхлүүлэхийг зорьж байгаа юм. Өөр нэгэн чухал асуудал нь хөгжил дагасан үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа. Бид монголчууд өөрсдөө тэр тусмаа орон нутгийн иргэд л үүнийг баталгаажуулна. Тийм учраас бидний оролцооны идэвхи  санаачлага арай өөр хандалгыг нэхэж байгааг хөндөж яримаар байгаа юм. Хамгийн наад зах нь хүнсний аюулгүй байдлын тухай гэхэд л бид асар олон зүйлийг хийх шаардалагатай. Аливаа улс орон өөрийн хүнсний хэрэгцээний 30-аас дээш хувийг гадаад орноос импортолдог бол хүнсний аюулгүй байдал нь нэлээд асуудалд орсон гэж дэлхий нийтээрээ үздэг байхад бид өнөөдөр хүнснийхээ 70 орчим хувийг, техник хэрэгсэлийн 90, мөн түлш шатахуунаа 100 хувь гадаад орноос авч байна. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлыг зөвхөн эдийн засгийн хэмжүүрүүдээр шалгахад л биднийг шууд бүтээн байгуулалт бас хөгжлийн довтолгоонд дуудаж байгааг илхэн ойлгож байгаа байх гэж өөрийн удирдаж хэлэлцсэн Дорнодын Хөгжилд бидний оролцоо сэдвийнхээ тухай Номтойбаяр ярьж байлаа.

    Чуулган сургалт аймгийн шилдэг залуу шалгаруулах Алтан Сарнай наадмаар үргэлжилж Чойбалсан хот жинхэнэ залуусын шинэ оны баяраар амьсгалж байхад нутгийн хилийн отряд НАТО-гийн зэвсэглэлд ашигладаг газар усны явагч гинжит машинаар шинэ оны бэлэг авч хасах 40 хэмийн хүйтэнд цасанд боогдож байсан албан хаагчид гэр бүлийнхэнээ сургууль албанд нь саадгүй хүргэх бас нэгэн баяр тэмдэглэж байсан мөн энэ нь Монголын тусгаар тогтнолын баярын өдрүүдтэй бас давхцаж байсан юм. Манай хилийн зэвсэглэлд анх удаа авч буй энэ стратегийн зориулалт бүхий өндөр өртөгтэй машиныг МАК Сан хилчдэд бэлэглэхдээ нийгмийн хариуцлагын сурталчилгаа гэхээсээ илүүтэй эх орныхоо амар амгалангийн төлөө амь биеэ зориулж буй торгон хилийн манаа нартаа монголчууд бие биедээ хүнд хэцүү цагт тусламжийн гар сунгадаг тэр л ёсоор чин сэтгэлийн илэрхийлэл болгож сайн санааны манлайллыг зорьсон юм. Тэгээд бидний тусгаар тогтнолын нэгэн гол баталгаа бол бид өөрсдөө бие биедээ хэр чин сэтгэлээсээ хандаж байгаатай ихэд холбоотой байх хэмээн тус сангийнхан ярьж байлаа.

    Монголын Алт “МАК” ХХК-ийн тодотголтой Н.Номтойбаяр гэж нэг хотын залуу Дорнодыг хөгжүүлэх сэтгэл өвөрлөх болсоны нууц юу вэ гэж шуугиж байсан хүмүүсийн асуултын хариу гарч эхлэв бололтой. Ямартаа ч өөрийгөө бус бусад залуусыг түрүүнд яриулж санаа бодлыг нь уралдуулж тэдний бас аймгийн нийт иргэдийн мөн хилчдийн аж амьдралын сэдвээр яриа өрнүүлж тал нутгийн өвлийн өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байхад нутгийн эрхэм гишүүн Ц.Шинэбаяр Улаанбаатар хотод цасны наадам хийж энэ наадамд оролцсон залуус архи ууснаас зодоон цохион болсоныг Монголын Оюутны Холбооноос эсэргүүцсэн тухай мэдээ орон даяар цацагдаж байх юм хэмээн нутгийн иргэд яриа өдөж байлаа.   

    Гэхдээ Дорнодчууд хов жив гэмээр яриа хөөрөөнд дургүй бололтой. Ойрд ийм далайцтай сургалт олон нийтийн ажил манай аймагт болоогүй. Тэгээд ч чуулган сургалтын дараагаар Зүүн зүгийн Дорнод нутагт Монголын нар эхэлж манддаг бол өөрчлөлтийн нарыг бас л эндээс эхлүүлнэ гэсэн шинэ яриа биднийг үнэхээр сэрээж хөгжлийг дуудах омогшилийг бадрааж байна гэж Дорнод Аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч Д.Ганбаяр ярьсан юм. Түүний энэ сэтгэлээсээ ярьсан яриа өнгөрсөн цөөн хэдэн өдөрт өглөө үүрийн 6 цагаас шөнө дөл хүртэл хуралдаж мэтгэлцэж эх нутгаа нийгмийн асуудлаар тольдож бас баярлаж дуулж өнгөрүүлсөн ажлын үр дүнг илтгэж байх шиг санагдсан юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж