Баярын үеэр 146 дуудлага хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Баярын үеэр 146 дуудлага хүлээн авчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийн байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэсэн талаар аймгийн ЦГ-ын дарга Д.Батжаргал тодорхой мэдээллийг хийлээ. Дээрх өдрүүдэд болон өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хугацаанд иргэн аж ахуйн нэгж байгууллагаас нийтдээ 146 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас 9 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Гудамж талбай олон нийтийн газар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн биеэ авч явах чадваргүй болж ухаангүй болтлоо сог тсон хүмүүсийн талаар 22 дуудлага мэдээллийг хүлээн авч, 14 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 6 хүнийг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн тусламж үзүүлжээ. Ажиллах хугацаандаа 135 хувь хүн, 50 айл өрх, 65 баар дэлгүүр, 64 тээврийн хэрэгслийг шалгасан гэлээ. Зөрчил гаргасан 73 жолоочийг 252,000 төгрөгөөр торгож, 176 жолоочид замын хөдөлгөөний дүрмээр зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулж ажиллаа хэмээн аймгийн ЦГ-ын дарга, хурандаа Д.Батжаргал мэдээлэл хийлээ. Анхаарал татахуйц хоёр асуудал илэрлээ. Хоёр хүн осгож амь насаа алдсан нөгөө нь баталгаагүй архийг баярын өдрөөр үлрүүлсэн энэ талаар МХГ-аас тодорхой мэдээлэл өгнө гэв.

    М.Дэлгэржаргал

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж