130 хүн алсан хэрэгтэнд цаазын ял өгөв

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

130 хүн алсан хэрэгтэнд цаазын ял өгөв

Калифорни мужийн Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт 66 настай гэрэл зурагчин Родни Алкалад цаазаар авах ял өгөв. АНУ-ын шүүх энэхүү олон хүний амийг хөнөөсөн, маньяк, солиотонд дээд хэмжээний ял өглөө. Тэрээр бараг 30 жил шийтгэлгүй амьдарч байжээ. Мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд өндөр боловсролтой тэр хэдэн арван охид бүсгүйчүүдийг хүчиндэн хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн юм. Хохирогч эмэгтэйчүүдийн зургийг тэрээр гэртээ хадгалж байсан ба түүний гарт үрэгдэгсдийн тоо 130 хүрч магадгүй гэнэ.
Хоёрдугаар сард ардын шүүгчид түүнийг 1970-аад оны сүүлчээр 12 настай Робин Самсон ба насанд хүрсэн дөрвөн эмэгтэйг хөнөөсөн гэж үзсэн юм. Үүнээс гадна Алкалагийн гэрээс  цагдаагийнхан 1000 эмэгтэйн  зургийг олсон ба тэд бүгд тэр алуурчны “хохирогчид” байсан гэж мөрдөн байцаагчид  сэжиглэж байна. Түүний хохирогчид нь Нью-Хэмпшир, Вашингтон, Калифорни, Аризона ба Нью-Йорк мужийн эмэгтэйчүүд байсан бололтой. Прокурор Мэтт Мерфи змэдэгдэхдээ энэ бол мөрдөн байцаалтын дөнгөж эхлэл гэсэн байв. Үнэн хэрэгтээ сэжиглэл нотлогдсоноос гадна тэр олон хүний амийг хөнөөсөн  гэж хуулийнхан үзэж байна. Хохирогчдыг хөнөөхийн өмнө тэрээр тэднийг хэрцгийлэн зовоодог байсан гэнэ.
Лос-Анжелесийн Калифорнийн их сургуулийг төгсгөсөн тэрээр оюуны өндөр төвшинтөй (IQ-170) бөгөөд Алкала өөрийгөө шүүхэд амжилттай хамгаалан хоёр ч удаа цаазаар авахуулах ял авснаа өөрчлүүлж чадсан байв. Харин энэ удаа түүний гэм буруутай нь ДНК-ийн шинжилгээ болон патологоанатомийн задлангаар тогтоогдсон байна. 1970-аад оны сүүлчээр тэр анхны аллагаа хийхийн өмнө телевизийн The Dating Game шоуны ялагч болон алдаршиж байлаа. Түүнийг шоунд оролцогсод буржгар их үстэй, яралзсан сайхан инээдтэй, тааламжтай  залуу байсан гэж дурссан байв. Телевизийн хөтлөгч Шерил Брэдшоу түүнийг сүүлийн гурван хүнээс сонгон шоундаа ялагч болгож байв. Шоуны нэг хөтлөгч Милсс дурсахдаа тэр шууд л тайлбарлах аргагүй дургүйцлийг нь төрүүлсэн гээд Алкалаг үзэгчдэд танилцуулснаа хэлэв. “Нэг дугаарын гоонь эр. Өөрийн салбартаа 13 жилийн дотор амжилттай гэрэл зурагчин болж чадсан залуу. Далайд шумбах болон мото спорт сонирхогч Родни Алкалаг угтаарай” хэмээн түүнийг танилцуулж байсан аж.  Мөрдөн байцаалтын хэргээс үзвэл тэрээр шоунд ялснаасаа хэдхэн сарын дараа 12 настай охиныг  зэрлэгээр хөнөөжээ. Дараагийн 10 жилд нь 21-32 насны дөрвөн эмэгтэй хүчиндэн хөнөөсөн нь тогтоогдсон байна. CNN сувгийнхан шүүхийн нэртэй сэтгэл зүйч Пэт Браунаас  Алкалагийн The Dating Game шоуд оролцсонд нь тайлбар хийж өгөхийг хүсчээ. Тэрээр эмэгтэйчүүдэд таалагдахын тулд тоглоомд маш анхааралтай оролцон хурц үг хэллэгээр ялалтад хүрчээ. Гэхдээ тэр өөрийн төрхийг бүрэн нууж чадаагүйг Браун анзаарсан байна. Тэрээр өөрийн хохирогч нараа ямар ч үнээр хамаагүй ялан дийлэх ёстой дайснаа гэж үзэх сэтгэлтэй байж хэмэнн Пэт Браун дүгнэсэн байна.
Сонирхолтой нь түүнийг сонгон шалгаруулсан Шерил Брэдшоу түүний болзоонд урьсныг хүлээн авалгүй дотоод сэтгэлээрээ алуурчинг таньсан гэлтэй. Алкала өөрт нь тулгасан гурав дахь дээд хэмжээг даван заалдах нь ойлгомжтой. Дахин өөрийгөө өмгөөлөн хамгаалах байх. Тэрээр өмнө нь өөрийн хохирогч нарын нэгийнх нь эхийг байцаалгаж, шүүгч нарт өөрийн оролцсон шоугаа  үзүүлж чаджээ.  Родни Алкала  АНУ-ын түүхэнд хамгийн аймшигтай маньяк болон үлдэх бололтой. Мөрдөн байцаагчид түүнийг наад зах нь 130 эмэгтэйн амийг хөнөөсөн гэж үзэж байгаа юм.  Мөрдөн байцаагч Клайф Шепард түүнийг цууд гарсан “нейлон алуурчин” гэх Тед Банди ба Адольф Гитлертай зэрэгцүүлэн тавив. Тед Банди 1973-1978 онуудад 35 эмэгтэйг хүчиндэн хөнөөж цаазлагдсан юм. Түүнийг хохирогчдын илүү олон эмэгтэй байсан гэж дедективүүд сэжиглэдэг. Тэд шоронд байхдаа бусад маньякуудыг барихад тус болсон зөвөлгөөг мөрдөн байцаагчдад өгдөг байсан гэнэ. 1989 онд түүний ялыг гүйцэтгэсэн ба  түүнийг цахилгаан сандал суулган цаазлах үеэр тэнд байсан нэгэн “Хүмүүс ээ өнөөдөр цахилгаан данхаа бүү залгаарай. Энд цахилгаан хэрэгтэй” гэж дуу алдаж байжээ. Бандигаас “Хэнз хурганы майлалдаан” киноны маньяк Баффала Биллийн дүрийн зарим хэсгийг хуулбарлажээ.
Гэхдээ Америкийн хамгийн аймшигтай маньякаар Генри Ли Лукасыг тооцдог. 1970 оны сүүлчээр түүнийг хүн амины дөрвөн хэрэгт буруутган шүүсэн юм. Цагдаагийн түүнийг наад зах нь 200 хүнийг хөнөөсөн гэдэг. Лукас ялаа сонссоны дараа  600 хүнийг хөнөөсөн гэж хэлсэн байв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж