Ц.Батбаярыг оролдож эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ц.Батбаярыг оролдож эхлэв үү

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нарын гишүүд Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг “унагаахаар” хүч хавсраад байгаа. Харин Ардчилсан намын хоёр гишүүний хувьд бүлгийнх нь зүгээс зөв, буруу гэсэн ямар нэгэн хариулт өгөөгүй гэнэ. Гэтэл Ардын намынхан Ц.Батбаяр гишүүнийг харж үзэхгүй, хавчиж, шахаж байгаа гэх. УИХ-ын гишүүн Ц.Батбаярын ах дүү нарынх нь хувийн бизнес, өөрийнх нь хувийн бизнесийг Мэргэжлийн хяналт болон татварын байгууллагаар шалгуулж байгаа сурагтай. Мөн “Ц.Батбаярын машиныг дагаж мөрдөн, дарамт шахалт их байгаа юм шиг байна билээ” хэмээн хамтран зүтгэгч Ц.Сэдванчиг гишүүн ярьсан юм. Ардын намын удирдлагуудын үг, үйл ажиллагаатай санал нийлэхгүй хэн боловч банга хүртэх бол. Нэгэнт Ардын намд элссэн л бол амаа хамхиж, утсан хүүхэлдэйн зарчмаар явбал ирээдүйд амжилт олж, албан тушаал нэмэгдэх нь намын үндсэн зорилго бололтой.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж