Б.Хурцын шүүх хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хурал завсарлалаа

Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Лондонгийн “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд  монголын цагаар өчигдрийн 22,00 цагийн орчимд эхэллээ. Шүүх хурлаар түүний өмгөөлөгчдийн тавьсан баримтыг авч хэлэлцжээ. Шүүх хурал түр завсарлаад байна. Шүүх хурлыг хоёрдугаар сарын 3-нд үргэлжлүүлэх юм. Уг шүүх хуралд манай талын төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр Сарнай  нар оролцсон аж. Английн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Мак Дональтсын биет төлөөлөгч Алан жонс өмгөөлөгчөөр оролцжээ. Харин Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг энэ сарын 12-нд хэлэлцэхээр болжээ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг шүүх хуралд хоцорч ирсэн гэх мэдээлэл тархсан ч энэ нь худал гэнэ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж