Ху Жиньтаогийн айлчлал юанийн ханшийг өсгөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Ху Жиньтаогийн айлчлал юанийн ханшийг өсгөж магадгүй

Дөрөвдүгээр сард АНУ-д хийгдэхээр төлөвлөгдсөн Хятадын дарга Ху Жиньтаогийн айлчлалаар юанийн ханшийг өөрчлөх боломжийг нээж болох юм гэж Ардын банкны зөвлөх Ли Даокуй хэлжээ. Тэрээр  Reuters агентлагад ярилцлага өгөхдөө үнийг хэлсэн байлаа. Юанийн ханшийг албаар доогуур барьж үндэсний экспортлогч нарын өрсөлдөөнийг  дэмждэг гэж Барууны орнууд Хятадад шахалт үзүүлдэг билээ. Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан үзэхдээ юань хангалттай үнэлэгдээгүй ба Бээжин дотоодын зах зээлийнхээ хөгжилтөд анхааран мөнгөнийхөө ханшийг өөрчлөх болно гэсэн байна. Ардын банкны зөвлөх Ху Жиньтао даргын айлчлалын үеэр ханшийн өөрчлөлт хийх боломжтой гэлээ. Харвардын их сургуулийн төгсөгч тэрээр ”Энэ бүгд Ху даргын айлчлалын үеэр хийгдэх хэлэлцээрээс хамаарана. Хэрэв хэлэлцээр амжилттай болбол юанийн ханшийг дотоодын нөхцөл байдалд уялдуулан өөрчлөх болно” гэж өгүүлжээ.
Одоо юанийн ханшны асуудлыг зарим орнууд улс төржүүлж байна. Харин Хятадын даргын айлчлалт хоёр орны хооронд үүссэн хурцатмал байдлыг бууруулж чадвал тэр нь Хятадын валютын шинэчлэлийг хурдасгаж магадгүй хэмээн Ли онцолжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Худалдааны яам юанийн ханшийг тогтвортой барих нь Хятадын нэн тэргүүн зорилт гэж мэдэгдсэн билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж