МҮХАҮТ сэтгүүлчдийг дэмжин мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ сэтгүүлчдийг дэмжин мэдэгдэл гаргалаа

“Хаалттай нийгмийн хаалгыг буцаж тогшихгүй байх нь чухал” хэмээн гарчигласан  мэдэгдлийг МҮХАҮТ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт хаяглан гаргажээ. Парламентын сэтгvvлчдийн холбооноос гаргасан “Парламентын одоо байгаа нээлттэй байдлын төвшинг хэвээр нь vлдээж єгєєч, иймийн тулд хуулийн тодорхой зvйл, заалтад хориг тавьж єгєєч” гэж Ерєнхийлєгчєєс хvссэн хүсэлтэд МVХАVТ нэгдэж байгаагаа уг мэдэгдэлд дурджээ.

УИХ-ын дэгийг сайжруулж чамбайруулах нь зөв байж болох хэдий ч нээлттэй нийгмийн зарчмуудыг л дэгт суулган өгч байж Парламентын ил тод, нээлттэй “сахилга журамтай” байдлыг хангана уу гэхээс дэг, сахилга журам хангах нэрийн дор 20 жилийн өмнө бид орхисон хаалттай нийгмийн хаалгыг буцаж тогшсон үйлдэл хийх нь үндсээрээ буруу. Сэтгүүлчдийг хараад нэг хэсэг гишүүд өөр юм ярьдаг, байхгүй бол өөр юм ярьдаг гэх мэт үндэслэл, нотолгоо ч утгагүй зүйл. Тэртээ тэргүй олон нийт хэн нь хэн бэ, хэн ямар хууль тогтоомж санаачилдаг, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн бүрийн оролцдог байдал, хэлж буй үндэслэл, нотолгоо, санал, дүгнэлт  гэх мэтийг нээлттэй, ил тод байдлын ачаар  мэддэг болсон. Энэ нь УИХ-ын гишүүд буюу “ард түмний элч” нарын тухай бүрэн мэдээллийг өгч өмнө нь хаалттай дэгийн үед гарч ирсэн “76” гэх мэт эвгүй үгс, илэрхийлэл монголчуудын үгсийн сангаас хасагдах тийшээ явж байсан. Яг ийм үед УИХ-ын гишүүд маань өөрсдөдөө хортой төдийгүй нээлттэй нийгмийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд  муу нөлөөтэй өөрчлөлтүүдийг хуульчлан баталсанд МҮХАҮТанхим харамсаж байна гэжээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж