Модон дэрийг бетоноор солино

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Модон дэрийг бетоноор солино

Төмөр замын дэрийг модоор хийдэг байсан нь байгаль орчинд халтай үйлдэл гэж үзсэн тул бетон дэрээр солих ажлыг Улаанбаатар төмөр замын хэмжээнд хэрэгжүүлж буй ажээ. Одоогийн мянга гаруй км төмөр замын дэрийг бетон болгон солихын дээр Даланзадгадаас Чойбалсан чиглэлд шинээр барих 1100 км төмөр замын дэрийг ч мөн бетоноор хийхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар бетон дэрийг “Хоёр загал” компани үйлдвэрлэж эхэлжээ. Хойшид зөвхөн бетон дэр төдийгүй  төмөр зам тавихад шаардлагатай зарим материалыг дотооддоо үйлдвэрлэж гэмээнэ шинээр тавих төмөр замын өртөг буурч, нэмүү өртөг нь эх орондоо үлдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж