Франц улс цэргийн баазуудаа хаана

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Франц улс цэргийн баазуудаа хаана

Сенегалын Ерөнхийлөгч Абдулай Ваде Францын мэдэлд ашиглагдаж байсан цэргийн баазуудыг буцаан авна гэж ням гаригт мэдэгдсэн юм. Тус улс Францаас тусгаар тогтносны 50 жилийн ойд зориулагдсан арга хэмжээн дээр “Дөрөвдүгээр сарын 4-ний шөнөөс эхлэн Сенегал дахь баазуудыг Францаас буцаан авч тус газруудад өөрсдийн  тусгаар байдлыг тогтооно гэдгийг би баяртайгаар мэдэгдэж байна” хэмээн ерөнхийлөгч Ваде хэллээ. Тусгаар тогтнолоо зарласны дараа Сенегал Францын цэргийг нутагтаа байрлахыг зөвшөөрсөн юм. Харин сүүлийн жилүүдэд сенегальчуудад тусгаар тогтнол бүрэн биш гэсэн сэтгэгдэл төрөх болсныг тэр онцолсон байна. Францын Батлан хамгаалах яам Сенегал дахь баазуудаа хаана гэдгээ дахин хэлсэн ба гэхдээ албан ёсоор мэдээлснээр Сенегалд бүс нутгийн цэргийн хамтын ажиллагааны төв үлдэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж