Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики дэлхийн хамгийн баян орны Ерөнхийлөгчийн гурван жилийн цалинтай тэнцэх мөнгийг нэг сард авдаг гэж Иракийн "Аль-Иттихад" сонин бичсэн байна. Иракийн танхимын тэргүүний сарын цалин хоёр сая ам.доллар болдог ба Обама сардаа 48 мянган ам.доллар (францын долоо хоногийн L`Express сонины мэдээллээр) авдаг гэнэ. Нури аль-Маликийн сарын цалингийн хэмжээ нь Иракийн 6000 албан хаагчийн цалингийн нийлбэртэй тэнцэж байна.
Иракийн засаг захиргааны бүтцийн авлигын талаар гарсан тэр материалд жишээ болгож Иракийн худалдааны сайд асаныг дурджээ. Арабын нэгдсэн эмиратад оргон гарсан тэрбээр элсэн чихрийн гэрээ бүрээс дөрвөн сая ам.долларын авилга авч байсан гэж бичсэн байлаа.