Багдадад гурван амиа золиослогч дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Багдадад гурван амиа золиослогч дэлбэрэв

Багдадын төвд гурван автомашин дэлбэлсний улмаас 31 хүн үрэгдэж, 185 хүн шархадлаа. Associated Press агентлаг гурван дэлбэрэлтийг амиа золиослогчид хэдхэн минутын зөрөөтөйгөөр хийсэн гэж мэдээлэв. Нэг амиа золиослогч машинаа Ираны Элчин сайдын яамны дэргэд нөгөө хоёр нь элчин сайдын яамд  олноор оршдог районд дэлбэлсэн байна.  Аллагын хариуцлагыг хэн нэгэн хүлээсэнгүй. Дэлбэрэлтээр Ираны элчингийн хашаанд байсан  13 машин устжээ. Египетын элчигийн хашаанаас цуваа гарч байх үеэр хоёр дахь машин дэлбэрсэн байна. Гэвч дипломатуудаас үрэгдсэн эсэх талаар мэдээлэл алга.  Өөр нэг амиа золиослогчийг тагнуулын байрны өмнө машинаа дэлбэлэх гэж байхад нь амжин устгаснаар дэлбэрэлт болсонгүй өнгөрчээ.
Дэлбэрэлтийн дараа хотын төвд буун дуу гарсаныг BBC News мэдээлэв. Reuters агентлагийн мэдээгээр Багдадын төвд утаа олгойдож, дэлбэрсэн газар олон хүн шархадсан байгаа ажээ. Өмнө нь Багдадын ногоон бүсийг минометаар буудсан ба хотын өөр бүсэд замд тавьсан бөмбөг дэлбэрэн таван цагдааг шархдуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж