
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хоёр удаа хүртэж байсан Роналдиньо өвлийн солилцоогоор аль багт очих талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй шуугьсан билээ. Түүнийг Английн Премьер лигийн хэд хэдэн баг авахаар хөөцөлдөж байсан ч алдарт тоглогч маань өөрийн хүсч байснаараа нутаг буцжээ. Роналдиньогийн ах, түүний төлөөлөгч Роберто де Ассис од тоглогчийг “Гремио”-той тохиролцоонд хүрсэн гэсэн байна. Гэхдээ албан ёсоор зарлаагүй байгаа юм. Ронни тус багаас 1998 онд мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлж байсан билээ.
Score Studio