
Сүүлийн үед хэмнэлээ алдаж, дараалсан ялагдал хүлээгээд байгаа “ЛА Лейкерс” өнөөдөр “Детройт Пистонс” багтай учраа таарлаа. Харин тэдний өрсөлдөгч “Пистонс”-ынхон яван чангарна гэгчээр сайн тоглож байгаа. Гэхдээ өнөөдрийн тоглолтод хүчээр илүү баг нь илүү байсан гэж болно. По Газол 21 оноогоор багаа тэргүүлж, “Нуурынхан” 108:83 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан юм. Харин сүүлийн үед ууртай тоглосоор байгаа Коби Брайнт 17 оноо авснаар NBA-ын бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтанд Доминик Уилкенсийг гүйцэж, аравдугаар байрт бичигдэж эхэллээ. Тэрбээр одоогоор нийт 26671 оноо аваад байгаа юм. “Пистонс”-оос Трэйси МакГрэйди, Грег Манро нар 14, багийн лидер Тэйшон Принц нь 12 оноо авсан ч тэд аваргуудыг бараагүй. Ингэснээр “Муу залуус” “Лейкерс”-ийг таван тоглолтод дараалан дийлсэнгүй. Энэ тоглолтоос өмнөх сүүлийн зургаан тоглолтынхоо дөрөвт нь, ялангуяа талбайдаа гурав ялагдсан домогт багийн хар цувралд ингэж нэг зогслоо.
Score Studio