
Зургадугаар сарын байдлаар инфляцийн төвшин өмнөх жилийнхээс дөрвөн хувиар нэмэгдэн байгаа нь төв банкны тооцоолж байснаас хоёр дахин их байгаа аж. Пүрэв гаригт Европын төв банк хүүгийн төвшинг 25 суурь оноогоор нэмэгдүүлж, 4,25 хувь болгоно гэж байгаа юм. Гэхдээ бодлогын хүүг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул сөрөг хүчнийхэн үнийн өсөлтийг бууруулахын тулд эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нь оновчтой шийдэл биш гэж мэдээлж байна.
Э.Очирт