Б.Хурцыг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг шүүх хурал эхэллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Лондонгийн “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд  эхэллээ. Уг шүүх хуралд манай талын төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр Сарнай  нар оролцож байна. Мөн уг шүүх хуралд Английн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Мак Дональтсын биет төлөөлөгч Алан жонс нар оролцож байгаа юм. Сануулахад Их Британийн нисэх онгоцны буудлаас баривчлагдсан манай улсын иргэн Б.Хурцыг  тус улсын эрх бүхий албанынхан олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх үндэслэлээр өнгөрөгч есдүгээр сарын 17ны өдөр баривчилсан. Түүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн хугацаанд таван удаа болсон бөгөөд арваннэгдүгээр сард товлогдсон шүүх хурлаар манай улсын иргэнийг Германы талд шилжүүлэн өгөхгүй байх олон улсын эрхзүйн тодорхой үндэслэлээр тайлбар гаргасан өмгөөлөгчдийн үндэслэлийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг хурал даргалагч шүүгч гаргаж шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Өнөөдрийн шүүхийн шийдвэр Б.Хурцыг  талд  гарвал тэрбээр эх орондоо ирэх юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж