ОБЕГ-ын Б.Батсайханы хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын Б.Батсайханы хэргийг прокурорт шилжүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газрын нөөцийн дарга асан Б.Батсайханд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусч нийслэлийн Прокурорын газрын хяналтад өчигдөр шилжүүлсэн байна.  Сэжигтнээр татагдсан Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж  нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан  юм. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсын хөрөнгө болох 74.9 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж