Хүний аминд хүрсэн бүлэг этгээдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хүний аминд хүрсэн бүлэг этгээдийг шүүнэ

Баян-Зүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилгын компанид ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Ү  Жин Пүгийн амь насыг бүрэлгэсэн, мөн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 30 гаруй үйлдлээр бусдын биед халдаж дээрэм хийсэн 10 хүнд холбогдох хэргийг маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Эдгээр гэмт хэргийг  Н.Болдбаатар, Д.Тодбилгүүн нар толгойлон   үйлджээ. Тэд  Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан  зэрэг дүүргийн үйлчилгээний газруудаар явж  иргэдийг айлган сүрдүүлж, сахлын хутгаар хэд хэдэн хүнийг нүүрэн тус газар нь зүсч танхайрсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж