
Баян-Зүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилгын компанид ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Ү Жин Пүгийн амь насыг бүрэлгэсэн, мөн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 30 гаруй үйлдлээр бусдын биед халдаж дээрэм хийсэн 10 хүнд холбогдох хэргийг маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Эдгээр гэмт хэргийг Н.Болдбаатар, Д.Тодбилгүүн нар толгойлон үйлджээ. Тэд Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан зэрэг дүүргийн үйлчилгээний газруудаар явж иргэдийг айлган сүрдүүлж, сахлын хутгаар хэд хэдэн хүнийг нүүрэн тус газар нь зүсч танхайрсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Н.Түвшин