Олон улсын шалгаруулалтын финалд монголчууд үлджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Олон улсын шалгаруулалтын финалд монголчууд үлджээ

АНУ-ын Калифорни мужийн Вашингтон хотод олон улсын байгаль орчны  чиглэлийн  шилдэг  байгууллага шалгаруулах хагас финалын шалгаруулалт өнөөдөр эхэлж буй ажээ. Нийт 49 орны 219 байгууллага оролцсон уг шалгаруулалтын финалд Монголын байгаль орчин хөгжлийн “Жасыл” холбоо шалгаран үлджээ. Финалд ядуу зүдүү нутгийн иргэдийн хамтлаг, нийгэмлэгийн амьдралын орчинг сайжруулж, өөрчлөхөд хүчин чармайлт гаргаж, шинэлэг менежментийг боловсруулсан байгууллагууд үлдсэн байна. Уг шалгаруулалтыг Омидарийн сүлжээ болон Ашока өөрчлөн шинэчлэлтийн холбооноос зохион байгуулж буй юм. Хагас шигшээд шалгарсан 19 байгууллагаас шилдгийн шилдэг гурван байгууллагыг шалгаруулж, ялагч бүрийг 50 мянган ам.доллараар шагнах ажээ. Олон улсын шалгаруулалтын хагас шигшээд Монгол Улсаа төлөөлж үлдсэн “Жасыл” холбоо нь байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг ажээ. Тус байгууллага шилдгээр шалгарах аваас шагналын мөнгөө Архангай аймгийн Хотонт, Төв аймгийн Лүн, Батсүмбэр, Баян-Өлгийн Дэлүүн сумдын нутгийн иргэдийн санаачлагаар байгуулагдсан байгаль орчны нөхөрлөлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж “Жасыл” холбооны тэргүүн  Х.Ыханбай ярьж байна. Олон улсын уралдааны хагас шигшээд үлдсэн байгаль орчны байгууллагуудын талаарх мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Хагас финалд шалгарагсад

Бүс нутаг

Оролцогч

 

Өмнөд Америк

Chocy-Darvin байгаль хамгаалал, Антротект,
Колумб

Red Tierras, Мерси Корп, Колумб

FrontlineSMS, Легал, Колумб

Газрын даацыг жухамтай болгох-Нийгэм, Эдийн
засаг ба байгаль орчны өөрчлөлт,
Terra Nova Regularizaзxes Fundiбrias, Бразил

Ази

Эмэгтэйчүүдийн газрын давуу эрх хөдөлгөөн, SRREOSHI, Энэтхэг

Эмэгтэйчүүдийн газрын давуу эрхийг хамтран өмчлөх эрхээр хангах, Manav Seva Sansthan “Seva”, Энэтхэг

Тариаланчид тулгуурласан академи, NASTARA, Индонез

Бага орлоготой өрх гэр бүл, Home Solutions, Энэтхэг

Хууль, эрх чөлөө, аж амьдрал, Иргэний
нийгмийн төв, Энэтхэг

Хамтын ажиллагаа-суурьшил газар, ашиглагдаагүй газруудын зурагжуулалт, Sevenatha Urban Resource Center, Шри
Ланка

Камбожийн уугуул иргэдийн хамтын нийгэмлэгийн  нийтийн газар нутаг болон байгалийн нөөцийн
зөв зохицуулалт, Үер усны гамшгийн
судлах төв, Бангладеш

Монгол орон дахь байгалийн нөөийн хамтын менежмент, Байгаль орчин ба хөгжлийн “ЖАСЫЛ” холбоо, Монгол

Ядуу доройсын өмчийн шударга явдлыг хүчирхэгжүүлэх, BRAC, Хүний эрхийн тэгш эрх болон хуулийн
тусламж зөвлөгөө өгөх үйлчилгээ, Бангладеш

Газрын шударга явдлыг хэрэгүүлэх, Shramik
Elgar, Энэтхэг

Эмэгтэйчүүдийн өмч болон газрын шударга явдалтай тэмцэ, Mann Deshi Mahila Sah.Bank Ltd., Mhaswad,
Энэтхэг

Ганц бие эмэгтэйчүүдэд хамаарсан өмчийн болон эдийн засгийн шударга
явдлыг хамгаалах, ENNS/SUTRA, Энэтхэг

Африк

Олон улсын ядуусын хорооллын оршин суугчдын менежмент, Slum Dwellers International, Гана

Өмчийн шударга явдлын дэвшил, Women’s
Microfinance Initiative, Уганда

 Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж