Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Дархан-Уул аймгийн засаг даргын зөвлөл хуралдаж, аймгийн нийгэм эдийн засгийг 2011 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. 2011 онд Дархан-Уул аймаг өрх, гэр бүл, хүний хөгжлийг дэмжих болон, аймгийн хэмжээнд тохижилтын ажлыг сайжруулж, ногоон байгууламж нэмэгдүүлэх гэсэн хоёр зорилт тавьсан. Эхний зорилтын хүрээнд  өрх гэр бүл, хүний хөгжлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өрхийн тариаланг эрхлэлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлэх, эмнэлэгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, гэр бүл хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөр батлах, харин дараагийн зорилтын хувьд Дархан-50 цогцолборыг ашиглалтанд оруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ажлыг үргэлжлүүлэх олон ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Хамгийн гол нь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд хэрхэн хүний хөгжлийг дэмжиж ажиллах талаар ярилцаж байсан юм. Гэр бүл, хүүхдийн хөгжлийн хөтөлбөр гээд дэд болон цогц бодлогуудыг оны эхний улиралдаа боловсруулах шаардлагатай, үлдсэн хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэйг ч хэлж байсан юм. Үргэлжлүүлэн дараагийн зорилтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж гэрэлтүүлэг, гаднах тохижилт, үзэмжээ сайжруулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, орчиндоо байнгын цэвэрлэгээ хийлгэх, мөн төрөлх хотынхоо 50 жилийн ойд зориулсан ажил хийх хэрэгтэй гэдгийг ярьж байлаа. Хурлын төгсгөлд 2011 оны үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүний төсөлд зургаан асуудал нэмэх талаар ярилцлаа. Ийнхүү аймгийн нийгэм эдийн засгийг 2011 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөн дээр хэд хэдэн ажлыг нэмж тусгахаар болсон байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж