Эмэгтэйчүүд мөнгө харж гэрлэдэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд мөнгө харж гэрлэдэг үү?

Лондонгийн эдийн засгийн сургуулиас явуулсан судалгаа  эмэгтэйчүүд ирээдүйтэй эрчүүд биш, мөнгөтэй эрчүүдтэй гэрлэхийг хүсдэгийг харуулжээ.  
Судалгааг удирдан явуулсан  ахлах социологич Катерин Хаким “ Европ эмэгтэйчүүд болдог бол өндөр боловсролтой, цалин ихтэй  эртэй гэрлэхийг хүсдэг” гэжээ.  Тэрбээр бидний амьдарч буй энэ цаг үеийн хандлагыг тодорхойлох “erotic capital”, “beauty premium” зэрэг шинэ хэллэгүүдийг гаргаж ирсэн хүн юм.  
“Эмэгтэйчүүд гэрлэлтийг амьдралаа дээшлүүлэх, албан тушаал дэвших нэг боломж гэж харах болсон” гэж тэрбээр ярьж байна.
1940 онд Британид гэрлэсэн эмэгтэйчүүд ердөө 20 хувьтай байсан бол 1990 оноос энэ хувь  нэмэгдэж 38 хувьд хүрсэн нь Европ, АНУ, Австралийнхтай ойролцоо байгаа юм.
Гэвч ийм хандлага шинэ зүйл биш юм.
“Би өөрийгөө хэзээ ч гэрийн эзэгтэй гэж хэлэхгүй” гэж 18 сартай ихрүүдээ харахаар үйлдвэрийн ажлаа орхисон 37 настай Кате Браун ярьж байна.  “Нөхрийн маань цалин их биш ч миний авч байсантай харьцуулахад өндөр байсан. Тиймээс надад шийдвэр гаргах хэцүү байгаагүй.”
Дээрх судалгааны үр дүнд хэн ч гайхсангүй.  Гэр бүл, хүүхдийн социологийн төвөөс явуулсан судалгаагаар эхчүүдийн гуравны нэг нь болдог бол ажлаа орхиход бэлэн байдаг бол тавны гурван хувь нь цөөн цагаар ажиллахаас татгалзахгүй гэжээ.
Социологич Фиона Харралд “ Эмэгтэйчүүд гэрлэлтийг зайлшгүй зүйл гэж ойлгох нь түгээмэл бөгөөд энэ тал дээр хатуу байр суурьтай байдаг.” гэжээ.
Эмэгтэйчүүд баян нөхөртэй болохыг хүсдэг нь нууц биш.  Мөнгө хүнд илүү боломж олгодог. Яг л сугалаанаас их мөнгө хожихтой адил. Эмэгтэйчүүд ихэнхдээ  байрны зээлээ хувааж төлөх хамтрагчаас илүү бүх асуудлыг нь шийдэж чадах эр хүнийг сонгох нь олонтаа.
Гэвч үүнээс өөр бодолтой эмэгтэйчүүд ч цөөнгүй бий.
Залуу эмэгтэйчүүд дутагдах гачигдах зүйлгүй гэж ярьдаг ээжүүд үнэндээ юугаар дутаж байдгийг харж  ухаарч өсдөг. Тиймээс л тэд ийм бэрхшээл өөрт нь тохиолдох вий гэхээс эмээдэг аж. Нөгөө талаар баян, мөнгөтэй нөхөртэй эмэгтэйчүүд нөхөргүй мэт амьдардаг. Мэдээж та мөнгөтэй нь  гэрлэж болох ч үүнийг гэрлэлт гэхэд хэцүү.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж