Ираны Шахын хүү амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ираны Шахын хүү амиа хорложээ

Ираны Шахын бага хүү Алиреза Пахлави АНУ-д амиа хорложээ. Пахлавигийн гэр бүл уг мэдээг сонсоод ихэд цочирдсон тухай Алирезагийн ах Ираны өмнөх хаан ширээ залгамжлах хунтайж Реза Пахлави мэдэгдсэн байна. Иран улсын Шах Мохамад Реза Пахлавийг 1979 оны Исламын хувьсгалаар суудлаас нь унагаж, цөлсөн билээ.

44 настай Алиреза Пахлавийг өөрийгөө буудаж, амьсгал хураасан байдалтай байхад нь цагдаа нар олсон байна. Түүний гэр бүлийнхний мэдэгдэлд “Олон сая Иран залуусын нэгэн адил миний дүү идэр залуу насандаа төрсөн эцэг, эгчийгээ алдаж, сэтгэлийн хүнд бэрхийг биеэрээ амсаж байсан юм” гэжээ. 

Алиреза нь Массачусэтс дахь Харвардын Их сургуульд хэл шинжлэлийн ухаан болон Иран судлалаар суралцаж дүүргэсэн бөгөөд улмаар Нью Йорк дахь Колбумбын Их сургуульд суралцаж байжээ. Шах Мохамад Реза Пахлави нь 1980 онд цөллөгдөж, амиа алдсан бол түүний бага охин Лайла Пахлави нь 2001 онд 31 настайдаа Лондонгийн зочид буудлын өрөөнд амьсгал хураасан байдалтай олдож байжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж