АНУ-ын элч Өмнөд Солонгост ирэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын элч Өмнөд Солонгост ирэв

АНУ-аас Хойд Солонгосын тусгай элч мягмар гаригт Өмнөд Солонгос улсад ирж, Солонгосын хойгийн асуудлаар дараах алхмуудаа ярилцаж байна.

“Хойд Солонгос улстай хамааралтай ямар ч стратеги боловсруулсан бай, маш нухацтай хэлэлцүүлэг хийх шаардлагатай” гэж Элчин сайд Стефен Босворт хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр энэ долоо хоногт Япон болон БНХАУ-д айлчилж, нөхцөл байдлыг хэлэлцэх аж. Хятад улс бол Хойд Солонгосын гол түнш бөгөөд шатахуун, хүнс нийлүүлдэг юм.

Хоёр Солонгосын асуудал өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны Чёнан хөлөг онгоцыг сөнөөж, 46 цэргийг хөнөөсний дараа хурцадмал байдалтай болсон билээ. Түүнчлэн Өмнөд Солонгосыг хилийн ойролцоо цэргийн сургуулилт хийсэн явдлыг эсэргүүцсэн Хойд Солонгос их буугаар галлаж, дөрвөн хүний аминд хүрснээс хойш байдал дордож, хоёр тал байлдааны бэлэн байдалд орсон юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Солонгосын албан тушаалтнууд өмнөд хөрштэйгээ харьцаагаа сайжруулах хүсэлтэй байгаа гэж мэдээлсэн юм. Тэд 2011 онд хэлэлцээр хийхийг санал болгосон бөгөөд Өмнөд Солонгосыг цэргийн сургуулилтаа зогсоохыг хүссэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж